ГАЛЗУУ ХАМТ ОЛОН ШҮҮ

UB Comedy клуб нь 2014 оны 1 сарын 30-нд Б.Батбилэгийн санаачлалаар анх Улаанбаатар хотод 40 мянгатын 48-р байрны подвал-ын “The Basement” клубд анхны тоглолтоо хийн эхэлсэн. 2014 оны намраас Стэнд Ап-чдийн эгнээнд Б.Идэр-Од, М.Дэлгэрмандал, Ч.Хантүмэн нар элсэн орж жилийн дараа гэхэд Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга нар нэгдэж, 2016 оноос Г.Жанчив, Д.Амартүвшин, Н.Оля нараар хүрээгээ тэлсэн юм. 2018 онд У.Содхүү, Н.Амаржин, П.Цэнгэл, Б.Золжаргал нар нэмэгдсэнээр нийт 14 үндсэн гишүүнтэй болоод байна. “Нээлттэй микрофон” арга хэмжээнд маань олон залуус идэвхтэй хамрагдаж, Stand Up хийдэг залуусын тоо нэмэгдэх хандлагатай байна. UB Comedy клуб нь хошин шогийн ганцаарчилсан Stand Up төрлөөр Монгол, Англи хэл дээрх тоглолтуудаа тогтмол зохион байгуулж байна. Бидний зорилго Монгол улсдаа энэхүү хошин шогийн төрлийг түгээмэл соёлын нэг хэсэг болгон дэлгэрүүлэх мөн Монголоос шинэ залуу Стэнд Апчдийг элсүүлж мэргэжлийн шог зохиолч/жүжигчид болтол хөгжих орчныг бүрдүүлэхэд оршино.

Идэр-од

Төгөлдөр

Хантүмэн

Ганга

Жаак

Оля

Цэнгэл